|
|
||
Хятадын ард түмний уламжлалт цагаан сарын баяр босгонд дээр ирлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2-р сарын 6-ны үдээс хойш ардчилсан нам бүлгийн төв хороод, Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн эвлэлийн шинэ хуучин удирдлагууд болон нам бүлгийн бус төлөөлөгчдийг Жүн Наньхайд урьж, сар шинийн баярыг хамтаар тэмдэглэжээ. Тэрээр ХКН-ын төв хороог төлөөлөн ардчилсан нам бүлгүүд, үйлдвэр худалдааны нэгдсэн эвлэл болон нам бүлгийн бус төлөөлөгчид, түүнчлэн нэгдмэл фронтын өргөн олон гишүүдэд сар шинийн халуун мэндчилгээ хүргэсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, бид бүхний тэмцлийн зорилтыг биелүүлье гэвэл улс орон даяар хамтдаа хүчлэн чармайж, ХКН ардчилсан нам бүлгүүд болон нам бүлгийн бус хүмүүстэй эв нэгдэн, хамтран ажиллах ёстой юм. Ардчилсан нам бүлгүүд бол ХКН-тай хүч нэгдэн хамтран ажиллаж байгаа Хятадын онцлогтой социалист улс төрийн нам мөн. Нам бүлгийн бус зүтгэлтнүүд бол Хятадын улс төрийн амьдрал дахь чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ардчилсан нам бүлэг ба нам бүлгийн бус зүтгэлтнүүд Хятадын онцлогтой социализмын улс төрийн замналыг үндсэн чиг хандлагаа болгож, улс төрд оролцох, хэлэлцэх, ардчиллаар хяналт тавих хэр төвшнөө дээшлүүлж, улс төрийн найдвартай чанар, зохион байгуулах ба удирдах хүчин чадал, хамтран ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэр худалдааны нэгдсэн эвлэл үзэл санаа, улс төрийн бүтээн байгуулалтаа чангатгаж, ажлаа хэрэгжүүлэх хүчин чадлаа эрчимжүүлж, улс төрийн бат бэх зогсолттой, өвөрмөц онцлогтой, үлгэр жишээ дагуулсан ард түмний баг хамтын олон, худалдааны зохион байгуулалт болох хэрэгтэй гэж илэрхийлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |