• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжил нь хөрш орнуудын хөгжилд түлхэц болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-07 11:27:22

      Малайзад айлчлал хийж байгаа УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 6-ны өдөр Куала-Лумпурт хэлэхдээ, Хятадын хөгжил нь хөрш орнуудын хамтын хөгжилд түлхэц болж байгаа бөгөөд Хятад улс хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулж, түншлэх дипломат чиг хандлагыг баримтална гэжээ.

      Тэрээр мөн өдөр Малайз дах олон салбарын хятад цагаач иргэдийн төлөөлөгчдийн зохион явуулсан дайллага дээр хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд, Хятад улсын хөрш орнуудтайгаа хийсэн худалдааны хэмжээ 170 тэрбум ам доллараас нэмэгдэн нэг триллион гаруй ам долларт хүрч, хөрш орнуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдэж, Хятад болон эргэн тойрны орнуудад бодитой үр ашиг авчирсан төдийгүй Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэнд түлхэц өгсөн байна. Хятад улс хөрш орнуудтай харилцах харилцаагаа сайжруулж, тэдэнтэйгээ түншилж, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өөрийн хөгжлөөрөө эргэн тойрны орнуудад илүү хөнгөлөлт эдлүүлж, сайн хөрш, сайн түнш, сайн найз нөхөр байх болно гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе