• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс гадны интернет сүлжээний дайралтад өртөж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-08 11:33:50

          Сүүлийн үе гадаадын хэвлэлээр "Хятадын интернет сүлжээний дайралт" гэсэн цуурхал дэлгэрч, "Хятадын хакерын заналхийллийн онол" хэмээх дуулиан газар авч байна. Хятадын Интернет сүлжээний онц байдлыг зохицуулах үндэсний төвийн тоо бүртгэлээс үзэхэд, байдал хэрэг дээрээ өрнөдийн зарим хэвлэлийн мэдээлснээс өсөд өөр, Хятад улс гадны интернет сүлжээний хатуу дайралтад өртөж байна.

         Интернет сүлжээ маш хурдтай хөгжихийн хирээр Хятадын эх газрын интернет сүлжээ ашиглагчдын тоо огцом нэмэгдсэн. Гэсэн хэдий ч сүлжээ ашиглагчдын өөрийгөө хамгаалах сэрэмж ухамсар өрнөдийн орнуудаас хол хоцорч байгаа тул интернет сүлжээний дайралтад ноцтой өртөж байна.
Тиймээс Хятадын интернет сүлжээний онц байдлыг зохицуулах үндэсний төв 2012 онд холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үндэсний хэмжээнд "Модон морь", "Хүүр" зэрэг сүлжээний дайралтад цохилт өгөх 14 удаагийн арга хэмжээ зохион явуулж, мөн интернет сүлжээний хакеруудад цохилт өгөх 6 удаагийн арга хэмжээ өрнүүлж, амжилт олсон юм. \Ц\

     

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе