• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо төрийн зөвлөл цагаан сарын нийтийн золголт хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-08 19:33:03

    ХКН-төв хороо, төрийн зөвлөл 8-ны үдээс өмнө ардын их хурлын ордонд 2013 оны цагаан сарын нийтийн золголт хийлээ. Нам төрийн удирдагч Хү Жиньтао, Ши Жинпин, У Бангө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэшэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нар нийслэлийн олон салбарын зүтгэлтэд 2000 гаруй хүн хуран цугларч, сарын шиний баяраа тэмдэглэлээ.

    ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жинпин нийтийн золголтыг даргаллаа. тэрээр хэлэхдээ, Хятадын үндэстнүүдийн уламжлалт цагаан сарын баяр болж байгаа энэ ялдамд бид нэг танхимд хуран цугларч, сар шинээ баярлан угтаж байна. би ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс Хятадын үндэстнүүдийн ард түмэн, өргөн олон ажилчин тариачин, сэхээтэд, боловсон хүчин, ардын чөлөөлөх армийн офицер байлдагчид, зэвсэгт цагдаагийн офицер байлдагчид, олон ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо, олон нийтийн байгууллага, олон салбарын зүтгэлтэд, тэтгэвэртээ гарсан ахмад нөхдөд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье, Шянганы засаг захиргааны онцгой раион, Омэний засаг захиргааны онцгой раион, тайваний эх орон нэгтэй ах дүү нар, гадаадад байгаа Хятадын харьят хятадчуудад сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэжээ. /Баатар орчуулав/

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе