|
|
||
2-р сарын 11-ний өдөр төвд зурхайн усан могой жилийн сар шинийн баяр тохионо. Манай радиогийн сурвалжлагч Хөхнуур мужийн Тун Рэнь шяньд очиж, тухайн нутгийн төвд үндэстний ахан дүүс сар шинийн баяртаа хэрхэн бэлдэж байгааг сурвалжиллаа.
Хөхнуур мужийн зүүн өмнө нутаг Тун Рэнь шяньд төвд, хань, хотон зэрэг олон үндэстэн төвлөрөн суудаг. Баяр дөхсөн болохоор Тун Рэний гудамж хөл хөгжөөн ихтэй, өөр өөрийн үндэсний хувцсаа өмссөн хүмүүсийн царайд баярын мишээл тодорч байлаа. Шинийн бараа авах нь ойрын өдрүүдийн хүмүүсийн гол ажил болж, зах пүүсээс үндэстний онцлогтой идээ ундаа, шинэ соргог хүнсний ногоо, үхэр хонины мах, хувцас хунар зэрэг сар шинийн бараагаа цуглуулж байна. Ийнхүү төвд үндэстний ахан дүүс ба хотын бусад иргэд шинэ оноо баяр хөөртэй угтаж байна. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |