• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Шааньши муж, Гансу мужид хүрч ард түмэнтэй хамт сар шинийн баярыг тэмдэглэсэн байна

CRI       (GMT+08:00) 2013-02-10 14:52:25

      2008 онд Вэньчуаний газар хөдлөлтөд Шааньши мужийн Ханьжүн, Гансу мужийн Лүн-нань зэрэг газар ноцтой гамшигдаж, 2010 оны 8-р сарын 8-ны өдөр Жөүчүд онц их шавар шорооны урсгал болсон байна. Вэнь Жябао эдгээр газрын сэргээн босголтод их анхаарал хандуулж байлаа.

       Тэрээр хэлэхдээ, сар шинийн баяр боллоо, би гамшигдсан орны ард иргэдэд сэтгэл тавьж байна. Та бүхний үйлдвэрлэл амьдралын нөхцөл илт сайжирсныг хараад сэтгэл тайвширч байна. Хөгжлийн замыг зогсоож болохгүй, нутаг орныхоо эх баялгийг сайхан ашиглаж, технологийн курс дамжааг эрхэлж, орлогоо нэмэгдүүлэн, ард олныг баяжуулах болно гэжээ.

       Орон нутгийн байдалтай танилцаж явахдаа Вэнь Жябао олон удаа машинаасаа бууж, тосгонд орж ард иргэдийг эргэн үзсэн байна. \Э.Г\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе