• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн үндэстнүүд цагаан сарын баяраа тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-11 16:29:45

         2-р сарын 11-ний өдөр бол Төвд тооллын усан могой жилийн цагаан сарын шинийн нэгэн, Хятадын Төвдийн үндэстнүүд уламжлал ёсоор энэхүү баяраа тэмдэглэлээ. Ялангуяа сар шинийн баяр болон Төвд тооллын цагаан сар нь нэг өдөр зөрөн тэмдэглэж байгаа болохоор цаст өндөрлөгийн бүсэд баяр баясгалан авчирлаа.

         Энэ жилийн Төвдийн цагаан сар болон хаврын баяр нь нэгхэн өдөр зөрж байгаа болохоор Төвдөд аялан жуулчилж буй хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын компаниудын гаргасан "Төвдийн цагаан сартай танилцъя " аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь хүмүүст маш таалагдаж байна.

         Энэхүү цагаан сараар Төвдөд 10 хоногийн улсын урт амралттай бөгөөд цагаан сарын хугацаанд урлагийн тоглолт, морины уралдаан, шүтлэгийн үйл ажиллагаа зэрэг баялаг агуулгатай баяр наадам зохиох юм байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе