• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сар шинийн баяраар гадагшаа гарч жуулчлах нь моод болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-12 17:59:57

      Сүүлийн жилүүдэд гэр хотлоороо хамтаар шинэлэх, төрөл төрөгсдөөрөө айлчлан золгох уламжлалт ёс заншлаас гадна олонх хүмүүс уламжлалаа эвдэн сар шинийн алтан долоон хоногоор гэр бүлээрээ жуулчлан, хамтдаа шинэлэхийн зэрэгцээ тансаг байгалийн үзэмжийг сонирхон зугаалах болж байна. Энэ жилийн сар шинийн баярын хугацаанд, гадагшаа гарч жуулчлах хүн давхацсан тоогоор 211 саяд хүрч, шинэ тэмдэглэл тогтоох төлөвтэй байна.

      Жуулчилж буй хүмүүсийн тоо олон хэдий ч гэр бүлээрээ золгож шинэхийн тулд жуулчлал хийхдээ ч гэр бүлээрээ аялах арга хэлбэрийг сонгох болжээ.

      Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн сүүлийн үеийн төсөөлснөөр, энэ жилийн сар шинийн баярын хугацаанд 76.8%-ын иргэд гадагш гарч жуулчлах хүсэлтэй байж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 36%-р нэмэгдэж, иргэдийн гадагшаа гарч жуулчлах сонирхол ихээр нэмэгдсэн байна. Цагаан сарын хугацаанд гадагшаа гарч жуулчлах хүн давхардсан тоогоор 211 саяд хүрч, өнгөрсөн үеийнхээс хорин хувиар нэмэгдэн, аялан жуулчлалын орлого нь 120 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөвний нэг хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн аж үйлдвэрийн хэлтсийн дарга Ли Жүнгуан хэлэхдээ, "Өнгөрсөн жилүүдийн сар шинийн үеэр бүр өмнөд болон умард нутгийн зах зээл нь жуулчдын анхаарлыг илүү татсан халуун цэгийн газар байсан. Өмнөд нутагт урьхан дулаахан, умард нутагт мөс цасны жуулчлал ихтэй, улсын дотоодын гол гол хотуудаас Бээжин Шанхай, Санья, зүүн хойд нутгийн Харбинь, Хөлөн буйрын мөс цасны жуулчлалд илүү төвлөрч байсан. Гадаадад жуулчлах талаар гол нь зүүн Азийн Япон, Өмнөд Солонгос, зүүн өмнөд Азийн Сингапур, Малайз, Тайландад төвлөрч байна, Европ Америк зэрэг орнууд нь ч хүмүүсийн анхаарлыг татсан жуулчлал хийх газар болсон бөгөөд Бали арал, Пхукет арал, Мальдив зэрэг газрууд ч жуулчдын анхаарлыг ихээр татаж байна. "

       Энэ жилий сар шинийн үеэр гадаадад жуулчлах нь маш хөгжөөнтэй байж, гадаадад жуулчилсан Хятадын иргэд давхацсан тоогоор 8 саяд хүрч, жуулчилсан нийт хүний 7.5 хувийг эзэлжээ.

      Ноднин хүмүүсийн сонирхлыг татсан инээдэмт кино "Тайланд дахь жуулчлал " нь Тайландын жуулчлалын салбарыг хөгжүүлж, жуулчлалын халуун цэгийн газар болгожээ. Тайландын үндэсний жуулчлалын газрын дарга хэлэхдээ, "сар шинийн үеэр Тайланд олон улсын жуулчид олон ирэх болжээ. Сар шинийн үеэр баялаг агуулга бүхий уран сайхны тоглолт болон цэнгэлдэх зүйлүүдийг зохион явуулсан бөгөөд олон төрлийн амттай идээг амсаж, янз бүрийн үйл ажиллагаанд оролцож болно. Иймээс Хятад хүн биш ч гэсэн Тайландад 2-р сарын 6-14-ний өрдүүдэд Хятадын сар шинийн баяр цэнгэлийг эдлэж болно "гжээ.

       Улсын дотоодын жуулчлалын энэ оны байдлаас үзвэл, зүүн хойд нутагт"өвлийн наадам", өмнөд нутгаар "халуун дулаан орон"-ны жуулчлалын арга хэмжээ авч, зүүн хойд нутаг, Өвөр Монгол зэрэг орон нутгийн өвлийн наадам, Хайнань, Гуандун, Гуанши, Фүжянь зэрэг нутгуудад болсон амралт сувилалтын газрын жуулчлалын арга хэмжээ нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна.

       Сар шинийн баярын хугацаанд, Хятадын хамгийн умард нутгийн хот Харбинд өвлийн наадам зохион явуулдгаас, уламжлалт баярын хөгжөөнд улам хөөр наргиан нэмсэн байлаа. Энэхүү зүүн хойд нутгийн сар шинийн онцлог болсон хүйтнийг биеэрээ мэдрэхийн тулд улсын дотоод гадаадын жуулчид уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Хятадын хамгийн умард нутаг Харбинд ирсэн байлаа.

       Мөн сар шинийн амралтыг тохиож маш олон жуулчид аяны шувуу шиг Хятадын хамгийн өмнөд нутаг болох Хайнань мужид хүрэлцэн ирсэн байна. Хятадын аялал жуулчлалын слбарын веб сайтын нийтэлсэн 2012 оны улсын дотоодын жуулчлал хийх хамгийн дуртай газрын шалгаруулалтад Санья хот нь жуулчдын хамгийн очих дуртай газраар сонгогдсон билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе