• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын ард түмэн усан могой жилийн цагаан сарыг тэмдэглэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-02-12 17:07:12

    2-р сарын 11-ий өдөр бол Монголын цагаан сар, тухайлбал Төвд тооллын шинэ жил юм. Сар шинийн баяр тохиож байгаа үеэр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Их хурлын дарга нар сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, орон даяарх ард түмэнтэй шинийн золголт хийв. 11-ий үдээс өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордонд есөн хөлт цагаан тугаа тахиж, ёслолын ордондоо ёслол үйлдэж, ахмадууд болон урт настнуудын төлөөлөгч нартай шинийн золголт хийж, үүрдийн аз жаргал, эрүүл энх явахыг хүсэн ерөөсөн байна.

    Нийслэл Улаанбаатарт маш олон хотын иргэд сүм хийдэд мөргөл хийж, овоогоо тахиж, шинэлж золгоцгоосон байна.

    Жил болгоны цагаан сарын үеэр болдог бөхийн тэмцээн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг юм. Энэ оны бөхийн тэмцээнд 256 бөх зодоглож "улсын арслан" цолтой Эрхэмбаяр түрүүлж, Ерөнхийлөгч түүнд шагнал гардуулжээ.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе