|
|
||
15-ны өдөр бол цагаан сарын амралтын хамгийн сүүлчийн өдөр юм. Хятадын төмөр замаар мөн өдөр давхардсан тоогоор 7 сая 410 мянган жуулчид зорчих төсөөлөлтэй байгаа бөгөөд цагаан сарын тээврийн хамгийн оргил үе боллоо. Төмөр замын салбар 15-ны өдөр 783 галт тэрэг нэм ажиллуулжээ.
2-р сарын 14-нд зорчигч тээврийн нийт 4755 галт тэргэн цуваа ажилласан байна. Үүний дотор 629 галт тэргийг түр нэмжээ. Зорчигч тээврийн ажил эмх цэгцтэй явагдаж, өдөр тутамд давхардсан тоогоор 6 сая 462 мянган зорчигчийг хүлээн авч үйлчилжээ. Үүнд Ухань хот 548 мянган зорчигч, Нань-чан хот 488 мянган зорчигч, Гуанжөү хот 897 мянган зорчигч, Чэндү хот 595 мянган зорчигчид галт тэргээр үйлчилжээ.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |