|
|
||
Европын " морины махны дуулиан"-ы шинжилгээ шинэ ахицад хүрэв. Их Британи 15-ны өдөр үхрийн махан бүтээгдэхүүнийг түүвэрлэн шалгасан дүнг анх нийтэлж, шалгалтад хамрагдсан нэг хувийн бүтээгдэхүүнд морины мах хольсныг илрүүлэв.
Их Британийн хүнсний бүтээгдэхүүний стандартын газрын 15-ны өдрийн мэдэгдсэнээр, үхрийн махны 2501 дээжийн 29 түүвэрт наанадаж 1 хувийн морины мах хольсныг илрүүлжээ, харин өвдөхийг намжаах эмийн бүрэлдэхүүн илрээгүй. Шалгалтын эх загварт үйлдвэрлэгч, нийлүүлэгч, жижиглэнгийн худалдаа зэрэг олон тал хамрагдаж, түүхий материал ба боловсруулсан бүтээгдэхүүн бүгд багтсан байна. Хольцтой бүтээгдэхүүнийг лангуйгаас гаргаж, хэрэглэгчдэд мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, Их Британийн цагдаагийн тал 14-ний өдөр хольцтой мах зарсан хэрэгт холбогдсон мал нядлах газрын 3 сэжигтнийг баривчилж, холбогдох мэдээллийг Европын эрүүгийн цагдаагийн байгууллага ба улс орнуудын хууль хэрэгжүүлэх байгууллагад мэдээлжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |