• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 оны цагаан сарын амралтын хугацааны жуулчид давхардсан тоогоор 203 саяыг давжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-19 16:20:16

       Хятадын аялал жуулчлалын сонины мэдээлсэн 2013 оны сар шинийн баярын амралтын алтан долоо хоногийн аялал жуулчлалын тоо бүртгэлийн тайланд харуулснаар, энэ оны сар шинийн амралтын долоо хоногийн жуулчдын хэмжээ давхардсан тоогоор 203 саяыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.1% өсөн нэмэгдэж, аялал жуулчлалын орлогын хэмжээ 117 тэрбум 60 сая юанийг давснаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4 % өсөн нэмэгджээ.

        Мэдээлснээр, энэ оны сар шинийн баярын нийт орлогын 5 тэрбум 720 сая юань нь иргэний агаарын зорчигч тээврийн орлого, 2 тэрбум 730 сая юань нь төмөр замын тээврийн орлого байлаа. Аялал жуулчлалын гол болох 39 хотын нийт орлогын хэмжээ 44 тэрбум 190 сая юанийг давж бусад нутаг районы орлого 64 тэрбум 420 сая юанийг давсан байна.

        Хятадын баг бүрдүүлэн жуулчлуулах ажлыг удирдах салбарын хангасан мэдээлэлд, 2013 оны сар шинийн баярын амралтын алтан долоо хоногт Хятадын эх газрын жуулчлалын багт хамрагдан гадаадад жуулчлагчид давхардсан тоогоор 4 саяыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувь өсөн нэмэгдэж, Азийн орнуудаар аялсан хүний тоо 90 гаруй хувийг эзэлжээ. Мөн амралтын алтан долоо хоногт Таиланд, өмнөд Солонгост жуулчлагчид харьцангуй олон байлаа. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе