|
|
||
БНХАУ-ын Чүнчин хотын Ардын хөгжмийн чуулганы уран бүтээлчид болон Монгол Улсын хэсэг уран бүтээлчид 2-р сарын 18-ны орой Улаанбаатар дахь Монголын Хүүхдийн ордонд хамтарсан тоглолт хийж, Монголын үзэгчдэд Усан мугай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ тоглолтыг Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, БНХАУ-ын Чүнчин хотын Соёл, радио, телевизийн газар хамтран зохион байгуулсан юм.
Хятадын уран бүтээлчид Хятадын ардын хөгжмийн зэмсгээр Хятадын уламжлалт шилдэг ая хөгжим болон "Улаанбаатарын үдэш" зэрэг Монголын шилдэг уран бүтээлийг гайхамшигтай сайхан тоглож үзэгчид олноо баясгасан бол Монголын уран бүтээлчид морин хуур, ятага, хөөмий зэрэг ардын урлагаар Монголын шилдэг уран бүтээл болон Өвөр Монголын нэрт морин хуурч Чи. Булагийн "Түмэн агтын төвөргөөн" зэрэг уран бүтээлийг тоглож, сар шинийн мэндэчилгээ дэвшүүлсэн байна. \ сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |