|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын Хятадын талын тэргүүн Ван Чишань 17-ны өдөр Бээжинд Оросын ерөнхийлөгчийн эрчим хүчний хөгжлийн стратеги болон экологи аюулгүй байдлын комиссын нарийн бичгийн дарга Игорь Сечинтэй уулзаж хамт зоог барьсан байна. 19-ний өдөр Ван Чишань, Игорь Сечин нар дахин нэгдсэн хэлэлцээ хийжээ.
Ван Чишань хэлэхдээ, эрчим хүчний хамтын ажиллагаа бол Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр орон улс төрийн талаар харилцан итгэлцсэн, эрчим хүчний хамтын ажиллагааны харилцан эрэл хүсэлтэй, нөөц баялаг, зах зээл, хөрөнгө оруулалт, технологи зэрэг талаар давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны өргөн уудам хэтийн төлөвтэй юм. Өнөө хоёр талын нефть байгалийн хийн хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахиц олсоор байна. Хоёр тал Хятад Оросын харилцаа болон улс орны ашиг сонирхлын үүднээс бодит тодорхой үр дүнг хайн, хоёр орны ард түмэнд буян хүртээх ёстой юм гэжээ.
Игорь Сечин хэлэхдээ, Орос Хятадын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг Оросын тал туйлаас нандигнан үзэж байна. Хятадын талтай нефть байгалийн хийн худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүг багтаасан эрчим хүчний хамтын ажиллагааг өргөтгөхөд Оросын тал бэлэн байгаа бөгөөд мөн хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх болно гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |