|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны өдөр өнөөгийн Засгийн газрын хамгийн сүүлчийн төвийн зөвлөлийн байнгын хурлыг хөтөлж, сүүлийн үед хотын орон сууцын үнэ өсөж байгаад анхаарал хандуулан зохих төсөл гаргасан байна.
Энэ хурал нь өнөөгийн Засгийн газрын 234-р удаагийн буюу хамгийн сүүлчийн хурал юм. Олон улсын санхүүгийн хямралыг хэрхэн аюулгүй туулах вэ гэдэг асуудал энэ Засгийн газрын хамгийн чухал ажил байлаа. Хятад улс таван жилийн турш, санхүүгийн хямрал болон олон улсын эдийн засгийн хувирамтгай байдалд анхаарлаа чиглүүлэн, цагийг завдан зохистой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой, хэвийн хөгжлийг хангаж чадсан байна.
Түүнчлэн иргэдийн амьжиргааг сайжруулах нь энэ Засгийн газрын гол ажил байж, хот, хөдөө тосгодыг хамарсан нийгмийн баталгааны системийг бий болгожээ. Хот, хөдөө тосгоны иргэдийн асрамжийн даатгалыг бүх талаар хэрэгжүүлж эхлэн, иргэдийн үндсэн эм эмнэлгийн баталгааны системийн анхны алхмыг бүрдүүлж, баталгаат орон сууцыг маш ихээр байгуулсан байна. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |