• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Техникийн хөгжлийг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-21 16:57:51

          Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 21-ны өдөр Техникийн яаманд ажиллах үеэр онцлохдоо, техникийн байгууламжийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн ахиулж, техник болон эдийн засгийн харилцааг улам нягтруулах хэрэгтэй гэлээ.

          Тэрээр мөн хэлэхдээ, "2000 оноос хойш, дэлхий нийтээр мэдээ мэдээлэл, эрчим хүч, шинэ материал, амьд бодис болон амь, экологийн хамгаалалт, дээд техникийн бараа бүтээгдэхүүн зэрэг салбарт техникийн шинэ хувьсгалыг авчирчээ. Улс орнууд боломж бүрийг ашиглан, өрсөлдөөн дунд давуу байртай байж, санхүүгийн хямралыг ялан давахаар чармайж байна. Бид өнөөгийн байдлыг зөв таньж, эрч хүчтэй урагшлан, зоригтойгоор шинийг санаачлан, техникийн байгууламжийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулан, техник болон эдийн засгийн уялдааг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

          Вэн Жябао хэлэхдээ, Боловсрол нь үндэстний ирээдүйг шийдэх бөгөөд эдийн засгийн хөгжлийн суурь нь болох юм. Техник бол эдийн засгийн хөгжлийн эх булаг, хөдөлгөх хүч юм. Улс хүчирхэг, үндэстэн хүчтэй байя гэвэл боловсрол болон техникийг заавал хүндэтгэх хэрэгтэй юм гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе