• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд өнгөрсөн жил 130 мянган хүнийг ядуурлаас ангижрууллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-02-25 15:58:08
    ТӨЗР-ны Ядууг тэтгэх албанаас мэдээлснээр, 2012 онд Түвд 130 мянган хүнийг ядуурлаас ангижруулсан бөгөөд ядуу хүн амын тоо багасч 583 мянгад хүрчээ.

    Амьжиргааны доод түвшин 1700 юаниас 2300 юань болж нэмэгдсэнээс хойш Түвдэд ядуу хүн амын тоо 833 мянга болж эрс өссөн байна. Өөрөөр хэлбэл Түвдийн хүн амын 34.42% нь ядуу байгаа нь Хятадын хэмжээнд хамгийн их үзүүлэлт юм. Агаар сийрэг, цаг агаар хүйтэн, гүн хавцал, өндөрлөг газартай энэ районд ядуурлыг бууруулах ажил явуулахад дотор газрынхаас нэн их хүндрэл бэрхшээлтэй байдаг байна.

    ТӨЗР-ны Ядууг тэтгэх албын дарга Чю Ни Ян Пей хэлэхдээ, Түвдэд ядуурлыг бууруулахад нарийн түвэгтэйг бодолцон, онцлогт нь тохирсон хэв загварыг эрэн сүвэгчилсээр ирсэн юм. Нийтээр нь тэтгэх, айл өрхөөр нь тэтгэх зэрэг 8 төсөл хэрэгжүүлж, үүний дотор айл өрхийг тэтгэх аргыг өргөтгөснөөр Түвдийн ядуу хүн амын тоо 130 мянгаар буюу 58.3% хүртэл багассан байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе