• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын телефон утас хэрэглэгчдийн нийт тоо 1 тэрбум 400 саяд хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-26 16:39:29

        Хятадын аж үйлдвэр мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны 25-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2013 оны 1-р сарын эцэс хүртэл, Хятадын телефон утас хэрэглэгчдийн нийт тоо 1 тэрбум 400 сая 320 мянгад хүрч, үүнд гар утасны хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 120 сая, суурь утасны хэрэглэгчдийн тоо 280 саяд хүрснээр энэ хоёрыг нэмбэл Хятадын нийт хүн амны тооноос давсан байна.

        Ойрын жилүүдэд хөдөө тосгон болон алс зайдуу бүс нутгийн иргэдийг утастай, мэдээ мэдээлэлтэй болгохын тулд "тосгонд бүрт нэвтрүүлэх төсөл" хэрэгжүүлж эхэлсэн юм. 2013 оны 1-р сарын эцэс гэхэд суурь утас хэрэглэж буй 280 сая хэрэглэгчдийн дотор хөдөө тосгоны хэрэглэгчдийн тоо 88 саяд хүрсэн байна. Хятадын 60 гаруй тосгон бүхэлдээ утастай болж, 88%-д интернет сүлжээ нэвтэрсэн байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе