|
|
||
Бээжингийн Хүний нөөц нийгмийн баталгааны танхимаас саяхан гаргасан 2013 оны эхний хагас жилийн ажлын байрны нөөц, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагын байдлаас үзэхэд, энэ онд ажиллах хүчний хэрэгцээ нэлээд өсч, шинээр 480 мянга гаруй ажлын байр бий болох юм байна. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн ажлын байр хамгийн их байж, оршин суугчдын үйлчилгээ, засварын болон бусад үйлчилгээ удаах байр эзэлж байна.
Холбогдох тоо баримтаас үзэхэд Бээжин хотын эдийн засгийн эрхлэлтийн байдал тогтвортой өсөх хандлагатай байж, аж ахуйн нэгжийн ажилтан элсэж байгаа тоо тасралтгүй нэмэгдэж байна. Урьдчилан төсөөлж байгаагаар 2013 оны эхний хагас жилд Бээжин хотын ажлын байрны нэмэгдэл 7.5% болох төлөвтэй байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |