• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Лянь Жантай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-02-26 16:14:40

        Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны үдээс өмнөд Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадын Гоминьдан намын нэр хүндэт дарга Лянь Жань тэргүүтэй Тайванийн олон салбарын зүтгэлтнээс бүрэлдсэн айлчлалын бүлгэмтэй уулзжээ.

  Жиньтао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр эргийн харилцаа их олон чухал том амжилт олж, энх тайванч хөгжлийн шинэ байдлыг нээлээ. Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайванч хөгжлийг ахиулах нь хоёр эргийн ахан дүүс нарын хамтын хүсэл мөрөөдөл болох төдийгүй, Хятадын үндэстний ерөнхий ашиг сонирхолд нийцэж байгааг практик гэрчилж байна. ХКН-ын 18-р их хурлын тайлан дахь хоёр эргийн харилцааны талаар бодлого, санал санаачилга нь бидний Тайваньд авч байгаа бодлого, чиглэлийн үргэлжлэл мөртөө цаг үетэй алхаагаа нэгтгэж байгааг харуулж байна. Түүнчлэн Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайванч хөгжлийг ахиулан, эх орныхоо энх тайванч нэгдлийг биелүүлэх гэсэн чиглэл бодлого гуйвшгүй байж, олон жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн үр ашиг бүхий бодлого, арга хэмжээгээ үргэлжлүүлж, хоёр эргийн харилцааг тасралтгүй урагшлуулж, хоёр эргийн ахан дүүс нарт нэн их аз буян эдлүүлэх болно гэжээ.

  Лянь Жань хэлэхдээ, 8 жилийн өмнө, миний бие Хятадын Гоминьдан намын айлчлалын бүлгэмийг даргалж анх удаа эх хуурайд айлчилж байсан. Манай хоёр нам "Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайванч хөгжлийн тухай хамтарсан хүсэл санаачилга" гэдгийг байгуулсан нь сөргөлдөхөөс салж, яриа хэлцэл хийж, улс төрийн үндэс суурийг тавин, хамтын ажиллагааны ирээдүйг нээх гэсэн чухал утга учрыг тусгаж байгаа юм. Энэхүү бичиг баримт хэрэгжихийн хирээр, хоёр эргийнхэн хамтын ажиллагааны 18 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг их олон салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Тайванийн хоолойн хоёр эргийн ард түмэн хоёр эргийн харилцаа сайжирснаас болсон үр өгөөжийг хамтаар эдэлж, Тайванийн ахан дүүс Хятадын үндэстэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хоёр эргийн салж болшгүй садан төрлийн харилцааг таньж мэдрэхийг ахиулсан байна. ирээдүйг бараалхахад, хоёр эргийнхэн үргэлжлэн "Тайванийг тусгаар тогтнуулах" гэдгийг эрс эсэргүүцэж, "92 оны нийтлэг ойлголт"-ыг баримталсан үндэс суурин дээр, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцлөх ёстой. Түүнчлэн иргэд хоорондын солилцоог тэргүүн байранд тавьж, улс төрийн салбарын холбогдох асуудлаар зөвшилцөж, нийтлэг ойлголтоо хуримтлуулах хэрэгтэй. Хоёр эргийн харилцаа улам бэхжин хөгжинө гэдэгт итгэж байна гэв.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе