• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дотоод гадаадын мэдээллийн хэрэгслүүд хоёр чуулганыг анхаарч байна

CRI       (GMT+08:00) 2013-02-27 16:42:21

      Жил бүр хуралддаг хоёр чуулган бол Хятадын иргэдийн улс төрийн амьдрал дахь чухал үйл хэрэг төдийгүй дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятадын нийгмийн хөгжил дэвшил, Хятад улсын чухал бодлогыг цаг алдалгүй, бодитойгоор ойлгодог цонх гэж хэлж болох юм. Засгийн газар ээлж халаагаа хийх тул 2013 он өөрчлөлт хувьслын жил болж байна. Засгийн газрын шинэ удирдах багийг сонгох ба Хятадын эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлт, засгийн газрын албан байгууллагын өөрчлөлт, орлогын хуваарилалтын өөрчлөлтийн зангилаа үед Хятадын шинэ засгийн газар дэлхийн эдийн засгийн бүх талын сэргэлтэд тустай ямаршуу чухал бодлого шийдвэр гаргах нь дэлхий нийтийн анхааралд орлоо. Иймээс 2013 оны хоёр чуулганыг дотоод гадаадын мэдээллийн хэрэгсэл өнгөрснөөс илүү анхаарч байна.

      BBC-гийн Хятад радиогийн ерөнхий редактор Ли Вэнь хэлэхдээ, гаднын мэдээллийн хэрэгслийн хувьд BBC Хятадын дээд шатны удирдагчдын шинэчлэлийг хамгийн илүү анхаарч байна. Удирдах хүмүүсийн шинэчлэл нь Хятадын ирээдүйд хэрэгжүүлэх бодлогын ерөнхий бүтцэд холбогдож байна. Гаднын хүмүүс удирдах багийн халаа сэлгээнээс Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төсөөлж болох юм гэжээ. 

      "Хятадын дээд шатны удирдагчдын халаа сэлгээ нь Хятадын гадаад бодлогод олон талаар нөлөөлөх юм. Олон улсын тавцанд Хятадын нөлөөлөх чадвар ихээр нэмэгдэж, олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг улмаар анхаарах болжээ. Иймээс хоёр чуулганы үеэр явагдах дээд шатны удирдагчдын халаа сэлгээ ба хойшид нөлөөлж мэдэх гадаад бодлого, дипломат үйл хэргийн хэрэгжилтийг олон нийт лавтай анхаарах болно" гэлээ.

      Улс төрийн сэдвээс гадна хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг хоёр чуулганы үеэр BBC анхааралтай мэдээлэхээр бэлтгэж байна. Хятадын шинэ засгийн газар ямар арга бодлогоор хүрээлэн буй орчны асуудлыг шийдэх нь ирээдүйн дэлхий нийтийн оршин тогтнох орчны асуудалд нөлөөлнө гэж Ли Вэнь хэллээ.

      Сянганы хэвлэлүүд мөн хүрээлэн буй орчны асуудлыг маш анхаарч байна. "Вэнь Хүй Бао" сонин-ны дэд ерөнхий редактор Инь Шүгуан хэлэхдээ, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжсэн 30 гаруй жилийн турш Хятадын эдийн засаг асар их амжилт олсон хэдий ч хүрээлэн буй орчны бохирдол Хятадын хамгийн тулгамдсан зохицуулах ёстой асуудал болжээ. Иймээс тус сонин хүрээлэн буй орчныг хамгаалалтыг эрчимжүүлэх, бохирдлыг засах зэрэг сэдвээр голчлон мэдээлнэ гэжээ. 

      "Ногоон GDP, таван талын бүтээн байгуулалтыг нэгтгэх гэсэн ойлголтыг дурдсан нь орон нутгийн удирдах боловсон хүчинд маш их сорилт боллоо. GDP-г өсгөхөөр чармайхын зэрэгцээ хүрээлэн буй орчин, ногоон орчныг дээдлэх хэрэгтэй болжээ. Төв баруун бүс нутгийг аж үйлдвэржүүлэх, хотжуулах шинэ өрнөл эхэллээ, зүүн бүс нутгийн орчны бохирдол нэлээд хүндэрсэн байхад төв баруун бүсийн нутгийн уул усыг бохирдуулж болохгүй. Эс тэгвэл Хятадад бохирдолгүй орчинтой газар байхгүй болно. Энэ асуудлыг хоёр чуулганы үеэр авч хэлэлцэх нь маш ач тустай" гэжээ.

      Мэдээж эдийн засгийн сэдэв ч хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал төдийлөн сайжраагүй байна. Хятад улс дэлхийн хоёрдах том эдийн засгийн цогцын хувьд тус улсын эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлт, ирээдүйн эдийн засгийн хөгжлийн бодлого нь дэлхийн эдийн засгийг дагуулж чадах эсэхийг олон улсын хамтын нийгэмлэг анхаарч байна. Сянганы Фоникс телевизийн тоймч Дүпин хэлэхдээ, дотоод эрэлт хэрэгцээгээ хэрхэн нэмэгдүүлэх, хуучин эдийн засгийн өсөлтийн арга хэлбэр ба импорт экспортын эдийн засагт түшиглэх байдлыг өөрчлөх талаар дэлгэрэнгүй мэдээлнэ гэжээ. Түүнчлэн энэ оны хоёр чуулганаас хэв суртлын өөрчлөлтийг үнэхээр найдвартай хэрэгжүүлэх эсэх талаар тус телевиз анхааралтай мэдээлнэ гэлээ.

      Хоёр эргийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж, олон шатны харилцаа холбоо улам нягтарч, Гоминьдан намын хүндэт дарга Лянь-Жань тун саяхан эх газарт дахин айлчиллаа. Хоёр чуулганы үеэр авч хэлэлцэх хоёр эргийн улс төрийн итгэлцлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Дүпин хувьдаа маш анхаарч байна гэжээ.

      Америкийн "Лос-Анжелес чяобао" сонины ерөнхий редактор Лю Шяодүн хоёр чуулганы талаар хэлэхдээ, гадаад дахь Хятадын харьяат, цагаач иргэдийн ашиг сонирхлын үүднээс холбогдох сэдэв санаачилгад анхаарал тавих болно, жишээлбэл, Хятадын дотоодын орон сууцны үнэ, байрны үнийн зохицуулалт зэрэг асуудлууд гадаад дахь Хятадын харьяат, цагаач иргэдийн ашиг сонирхолд шууд бусаар нөлөөлж байна гэжээ. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе