• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХАА-н машин техникийн хамгийн том үйлдвэрлэгч орон боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-27 11:13:10

    Хятадын ХАА-н яамны дэд сайд Жан Тао Линь 26-ны өдөр Ханьжөүд болсон ажлын хурал дээр хэлэхдээ, 2012 онд ХАА-н том оврын машин техникийн үйлдвэрлэл 338 тэрбум 200 сая юаньд хүрч, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон боллоо гэв.

    Ойрын 6 жилд Хятадын ХАА-н машин техникийн үйлдвэрлэл жилд дунджаар 20% өсч, механизмын салбар тэргүүлж байна. 2012 онд Хятад улс 2 сая орчим трактор үйлдвэрлэж, 1 сая гаруй машин механизм хүлээн авсан нь нийт дүнгээрээ дэлхийн бусад улс бүс нутгаас давсан байна.

    Жан Тао Линь хэлэхдээ, цаашид хөдөө тосгоны хөдөлмөрлөх хүчний шилжилт мөн түргэсэх бөгөөд ХАА-н машин техникийн хэрэгцээ улам өсч, ХАА-г механикжуулах, ХАА-н салбар бүхэлдээ түргэн хөгжих алтан үедээ ирээд байгаа гэжээ. /Р/

  
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе