• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жя Чинлинь Бруней улсын Гадаад Хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-02-27 17:05:55

      ХОУР-ны мэдээ: Хятадын УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 27-ны өдөр Бээжинд Бруней улсын Гадаад Хэрэг, Худалдааны сайд Мухамедтэй уулзжээ.

      Жя Чинлинь хэлэхдээ, дипломат харилцаа байгуулсан 22 жилийн турш хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжсөөр ирсэн бөгөөд хоёр тал өөрийн байдалд зохицсон хөгжлийн замаар замнан, харилцан ашигтай, хамтаар хөгжих хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэн, бүс нутгийн хүрээнд том, жижиг гүрнүүд шудраг, харилцан ашигтайгаар хамтран ажиллаж, эе найртай байхыг үлгэр жишээ болсон байна. Ирэх жилүүдэд хоёр тал шинэ орчин нөхцөлд бүх салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ арга замаар хөгжүүлэх хэрэгтэй юм гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе