|
|
||
27-ны үдээс өмнө Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө Бээжинд хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд 11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ тэрчлэн түүний Байнгын хороо бүх төрлийн ажлын зорилт, үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, нам ард түмэнд ханамжтай хариулт өгсөн байна гэжээ.
Мөн өдөр 11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны сүүлчийн ээлжит хурал Бээжинд өндөрлөж, Ү Бангүө хурлыг даргалан үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 5 жил бол социалист ардчилсан эрх зүйн байгуулалт чухал алхам хийсэн 5 жил, түүнчлэн АТИХ-ын тогтолцооны байгуулалт ихээхэн ахиц олсон 5 жил юм. 11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ тэрчлэн түүний Байнгын хороо нам төрийн ажлын гол талын хүрээнд хуулийн дагуу үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, Хятадын онцлогтой социалист эрх зүйн тогтолцоог байгуулж, тасралтгүй боловсронгуй болгож, Засгийн газар, Дээд Шүүх, Ерөнхий Прокурорын газрын хуулийн дагуу засаглал явуулах, хуулийн шударга байдалд хяналт тавин дэмжиж, улс орны том чухал үйл хэргийг хуулийн дагуу шийдвэрлэн, төрийн холбогдох албан тушаалтныг сонгон батлах төрөл бүрийн ажлын үүрэг зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, нам ард түмэнд ханамжтай хариулт өгсөн байна гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |