![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Хятад улсын монгол судлал" сэтгүүлийн анхны дугаарыг тараах ёслол 27-ны өдөр Улаанбаатарын олон улсын номын дэлгүүрт боллоо. Энэ арга хэмжээнд Монгол улсын Шинжлэх ухааны академи болон их дээд сургуулийн 100 шахам монголч эрдэмтэн оролцсон байна.
"Хятад улсын монгол судлал" бол Монгол Хятадын соёлын солилцооны нийгэмлэгээс гаргасан эрдэм шинжилгээний сэтгүүл. Гол нь Хятад судлаачдын монгол судлалын талаарх эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх бөгөөд Хятадад суралцаж байгаа Монгол улсын аспирантууд кирилл үсэгт буулган, Монгол улсад хэвлэн тараах юм.
Монгол Хятадын соёлын солилцооны нийгэмлэгийн дарга Лхагвадорж хэлэхдээ, монголч эрдэмтэд энэ сэтгүүлээр гүүр болгон Хятадын судлаачдын монгол судлалын судалгааны үр дүнг ойлгож болно гэжээ.
"Хятад улсын монгол судлал" сэтгүүлийн анхны дугаарт Хятадын эрдэмтдийн шилдэг 12 өгүүллийг нийтэлжээ. Эдгээр бүтээл нь Монголын эртний бичиг судрыг ашиглан монгол үндэстний соёлын онцлог, баялаг агуулгыг гүн гүнзгий системтэй судалж, монгол үндэсний соёлыг хөгжүүлэн цэцэглүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм. \Сарантуяа орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |