• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхас хотын иргэдийн амьжиргааны хөрөнгө оруулалт  нэмэгджээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-02-28 14:22:34

        Лхас хотын 18-р сонгуулийн АТИХ-ын 3-р бүгд хурал 27-ны үдээс өмнө тус хотод эхэллээ. Хотын засгийн газрын ажлын тайланд харуулснаар, энэ онд иргэдийн амьжиргаатай холбоотой хөрөнгө оруулалт засгийн газрын санхүүжилтийн гол чиг хандлага болох юм байна. 2013 онд, Лхас хот шинээр нэмэгдсэн санхүүгийн орлогынхоо тэн хагасыг иргэдийн амьжиргааг сайжруулахад зарцуулах юм байна.

  Лхас хотын засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, 2012 онд, Лхас хот хот хөдөөгийн оршин суугчид болон лам хувраг гээд нийт 330 мянган хүнд эрүүл мэндийн төлбөргүй үзлэг хийсний зэрэгцээ эрүүл мэндийн бүртгэлтэй болгожээ. 375 мянган хүнийг нийгмийн даатгалд хамруулж, хот суурины амьжиргааны хамгийн доод төвшинг сар бүр 400 юаниар нэмэгдүүлж, хөдөө тосгоны амьжиргааны хамгийн доод төвшинг жил тутамд 1600 юаниар нэмэгдүүлжээ. Түүнчлэн идэх уух, өмсөх, орон сууц, эмчлүүлэх, оршуулга зэрэг таван зүйлийг баталгаажуулан дэмжиж, үүнд зориулж хөдөө тосгоны  хүн болгонд жил тутамд 4320 юанийн дэмжлэг үзүүлж байна гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе