
ХКН-ын 18-р удаагаа сонгогдсон төв хорооны 2-р бүгд хурал 2-р сарын 26-28 ны өдрүүдэд Бээжинд боллоо. Бүгд хурал төрийн байгууллагын удирдагчид нэр дэвшигчдийн нэрс болон УТЗЗ-ын бүх Хятадын хорооны удирдагчид нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталж, энэ хоёр нэрсийг 12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчдэд болон УТЗЗ-ийн 12-р удаагаа сонгогдсон бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы тэргүүлэгчдэд танилцуулахаар шийдлээ.

Бүгд хурал бас өргөн хүрээнд санал асуусны үндсэн дээр дэвшүүлсэн төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлт болон эрх үүргийг өөрчлөх төсийг 12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд өргөн барьж хянан хэлэлцүүлэхийг төрийн зөвлөлд санал болголоо. /Баатар орчуулав/