• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН ардчилсан нам бүлгийнхний саналыг сонслоо

CRI       (GMT+08:00) 2013-03-01 09:04:44

     ХКН-ын Төв хороо 2-р сарын 28-ны үдээс өмнө Жүн Наньхайд ардчиллаар зөвлөлдөх хурал хуралдуулж, Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлт болон эрх үүргийг өөрчлөх, төрийн байгууллагын удирдагчид нэр дэвшигчдийн нэрс болон УТЗЗ-ын бүх Хятадын хорооны удирдагчид нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг 12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчдэд болон УТЗЗ-ийн 12-р удаагаа сонгогдсон бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы тэргүүлэгчдэд танилцуулахаар талаар ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо болон нам бус зүтгэлтэнд танилцуулж тэдний саналыг сонсон байна.

     ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, засаг захиргааны өөрчлөлт бол дээд давхаргын эдийн засгийн үндэс суурьд нийцэх зайлшгүй шаардлага болно. Чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах болон өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх зорилтыг биелүүлэхэд 30 гаруй жил хийж чухал амжилт олсон засаг захиргааны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа тогтолцооны өөрчлөлтийг арилгах хэрэгтэй. ХКН-ын 18-р хурал манай орны хөгжлийн байдлаас үүсэн засаг захиргааны тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлага үүргийг дэвшүүлж, Хятадын онцлогтой социализмын засаг захиргааны тогтолцоог байгуулах харалт дэвшүүлж, шинжлэх ухаанч үүрэг чадавхтай, цэвэр цэгц өндөр үр ашигтай, ард олонд үйлчлэх хэлбэрийн засгийн газар байгуулах болно гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, шинэ сонгуулийн төрийн байгууламж болон УТЗЗ-ийн удирдлагыг сонгох нь Хятадын хоёр чуулганы хамгийн чухал ажлын нэг болно. Мөн чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах үйл хэрэгт холбогдсон том үйл хэрэг болно. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо үүнийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ардчиллыг бүрэн бадруулж, нэр дэвшигчийн нөхцөл, тал бүрийн бүтцийн шаардлага ажлын шаардлагыг бодолцсон үндсэн дээр санал болгосон юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе