• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Суралцах ба практикаар ирээдүйд замнана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-01 19:04:51

    ХКН-ын төв хорооны намын сургууль 3-р сарын 1-ний өдөр сургууль байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан ажиллагаа ба 2013 оны хаврын улирлын хичээл сургалт эхэлсний ёслолын ажиллагааг зохион явуулжээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Си Жиньпин нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, сайтар суралцан байж өөдлөн дэвшинэ. Хятадын коммунистууд суралцахад түшин өнөөдрийг хүрсэн бол суралцахад түшин ирээдүйд урагшлах ёстой. Манай боловсон хүчин, манай нам, манай улс орон, манай үндэстэн өөдлөн дэвшье гэвэл суралцахыг ихээр эрчимжүүлэх ёстой гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, манай намд нүүрлэж буй чухал сэдэв нь Хятад улсын хөгжлийн явцад тасралтгүй шинээр буй болж байгаа байдал ба асуудал юм. Эдгээр асуудлыг сайтар зохицуулахад суралцахыг эрчимжүүлж, хүчин чадавхаа дээшлүүлэх ёстой гэжээ. \Урьхан\   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе