• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 оны хоёр чуулганд онцлог зүйл олон байна

CRI       (GMT+08:00) 2013-03-02 16:58:58

      Хятадын чиглэл хандлагыг тодорхойлогч хэмээн яригддаг 2013 оны Хятадын "Хоёр чуулган" удахгүй нээгдэх гэж байна. Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд дахин орж, төрийн шинэ удирдагчийг сонгох, төрийн зөвлөлийн албан байгууллагуудыг өөрчлөх, авилгатай тэмцэх ба төв шударгыг эрхэмлэх, хотжилтын үйл явц зэрэг агуулгыг хамгийн илүү анхаарч байна. Арвилан хэмнэж, хурлыг дөхөмчлөхийн зэрэгцээ үнэн үг , бодит зүйлсийг ярих нь энэ оны "хоёр чуулган"-ны гол шинж болно гэж Хятадын шинжээчид үзэж байна.

      "Хоёр чуулган" ойртох тусам шинэ засгийн газрын боловсон хүчний томилолгоог хамгийн илүү анхаарч байна. 2-р сарын 28-ны өдөр гурван хоног хуралдсан ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны 2-р хурал амжилттай өндөрлөж, төрийн байгууллагын шинэ удирдагч болон БХУТЗЗ-ийн удирдагчийн тушаалд дэвшүүлэхээр санал болгосон нэрсийг хянан баталжээ. Үндэсний засаг захиргааны дээд сургуулийн профессор Жу Лижяа хэлэхдээ, дээд шатны удирдагчид халаа сэлгээгээ хийх нь энэ оны "хоёр чуулган"-ны чухал сэдэв болсон бөгөөд хамгийн илүү онцлох зүйл боллоо гэлээ.

      "Энэ оны хоёр чуулганы хамгийн онцлог зүйл нь гэвэл Төв Засгийн газар ээлж халаагаа хийх ба сонгон томилох явдал юм. Энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн дараачийн шатны хурд ба чанарыг шийдэх болно. Учир нь хүн бол хөгжлийн үндсэн хөдөлгөгч хүч юм. Ирээдүйн таван жилд манай орны нийгэм, эдийн засгийн хөгжил ямар байх нь удирдах шинэ багийн хариуцлагатай зориг санаа, ажиллах чадвар, олон нийтийн бодлого тогтоон хэрэгжүүлэх чадвар чанга сул байхаас шалтгаална" гэжээ.

      Энэ оны "хоёр чуулган"-ы үеэр товч сонин тараахгүй, зам хаахгүй, цагдаагийн машин замчлахгүй, мөн чуулганы танхимыг цэцэг навчаар чимж янзлахгүй, хурлын хугацааг богиносгох зэрэг олон талын өөрчлөлт хийж, иргэдийн анхааралд илүү ойртуулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэх болно. Энэ талаар Жу Лижяа хэлэхдээ, арвилан хэмнэж, хурлаа дөхөмчлөн, үнэн бодит үг хэлцгээх нь чуулганы гол зорилго болно гэлээ.

      Засгийн газар ээлж халаагаа хийх үед хуралддаг "хоёр чуулган"-д төрийн зөвлөлийн албан байгууллагад өөрчлөлт оруулах асуудал багтдаг юм. Өөрчлөлт оруулах яриа аль эрт эхэлсэн ба өнгөрсөн оны сүүлчээр ХКН-ын 18 дугаар их хурал-ын тайланд "том албан байгууллагатай болгох дүрмийн өөрчлөлтийг тогтвортой урагшлуулна" хэмээн дурдаж, тун саяхан "Төрийн зөвлөлийн албан байгууллагын өөрчлөлт болон ажил үүргийн шинэчлэлийн төсөл"-ийг хянан баталсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойшхи 30 гаруй жилийн хугацаанд засгийн газрын байгууллагад 7 дахь удаагаа томоохон өөрчлөлт хийх гэж байна. Соёлын яам, Зам тээврийн яам зэрэг салбараас эхлэн өөрчилж болзошгүй гэж зарим мэдээллийн хэрэгсэл таамаглаж байгаа юм. Үндэсний засаг захиргааны дээд сургуулийн профессор Жу Лижяа хэлэхдээ, энэ удаагийн өөрчлөлтөөр бага хэмжээний зохицуулалтыг голчлон хийж, ажил үүргийг нь шинэчлэн өөрчлөхийг гол болгож, засгийн газрын эрх мэдлийг цэгцлэн тодотгож, эрх ба үүрэг нэгдэлтэй засгийн газар байгуулах болно гэсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, ХКН-ын Төв хорооны удирдах шинэ баг өнгөрсөн оны сүүлчээр албан тушаалдаа орсноос хойш хэв суртлыг сайжруулах, бүрэлгэн сүйтгэх болон онцгой эрхийг эсэргүүцэх, авилгатай тэмцэх зэрэг олон талын бодлого хэрэгжүүлсэн нь бодит үр дүнд хүрч, нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Авилгатай тэмцэх асуудал нь авч хэлэлцэх гол сэдвийн нэг боллоо. Үүнээс гадна иргэдийн амьжиргаатай холбоотой сэдвийг ард олон хамгийн илүү анхаарч байна. Жишээлбэл өндөр настны тэтгэвэр, орлогын хуваарилалтын дүрмийн өөрчлөлт зэрэг нь "хоёр чуулган"-ны төлөөлөгч, депутатуудын авч хэлэлцэх гол сэдэв болоод байна гэжээ.

      Банк санхүүгийн хямрал газар авсан хэдий ч Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ анх удаагаа 50 триллион юаниас давж, 7.8%-ийн хөгжлийн харьцангуй түргэн хурдаа хадгалж байна. Хятадын шинэ засгийн газар дэлхий нийтийн эдийн засгийн хөгжилд "эерэг хүч" авчирч чадах эсэх ялангуяа Хятадын дотоод эрэлт хэрэгцээг их хэмжээгээр нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дээш нь татаж чадна хэмээн яригдаж байгаа шинэ хэлбэрийн хотжилтын үйл явцыг хэрхэн хэрэгжүүлэх нь дотоод гадаадын мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна.

      Хятадын чиглэл хандлагыг тодорхойлогч гэгддэг бүх Хятадын "хоёр чуулган" нээгдэх гэж байна. "Хятадын хүсэл мөрөөдөл" хэзээ биелэх бол? гэж цөөн бус Хятадын эрдэмтэн судлаачид хүсэн хүлээж байна. Үндэсний засаг захиргааны дээд сургуулийн профессор Жу Лижяагийн үзэж байгаагаар, "хоёр чуулган"-ны дараа Хятад улс өөрчлөлт болон хөгжлийн нэлээд сайн шат үедээ орох болно.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе