• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн чуулганы тэргүүлэгчдийн хурлыг хөтлөв

CRI       (GMT+08:00) 2013-03-02 18:23:26

      УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Люй Шиньхуа 2-ны өдөр хэлэхдээ, анхдугаар чуулганы тэргүүлэгчдийн хурлыг Юй Жэншэн хөтөлж, чуулганы нарийн бичгийн даргаар Ду Чинлинь ажиллана гэжээ.

      Люй Шиньхуа хэлэхдээ, чуулганы бэлтгэл хурлаас УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганд оролцох 323 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн хэсэг, тэргүүлэгчдийн хурлын хөтлөгч болон нарийн бичгийн даргын нэрсийг баталж, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганд дэвшүүлсэн санал санаачилгыг хянах комиссын нэрсийг баталлаа. Тус чуулганы тэргүүлэгчдийн хурлыг Юй Жэншэн хөтөлж, Ду Чинлинь чуулганы нарийн бичгийн даргаар ажиллана гэжээ.

      Түүнчлэн саяхан хуралдсан тэргүүлэгчдийн анхны хурлаас, тэргүүлэгчдийн хэсгийн байнгын дарга нарын нэрсийг баталсан байна. Юй Жэшэн, Ду Чинлинь, Лин Жихуа, Хань Чидэ, Пабара Гэлэланже, Дун Жяньхуа, Вань Ган, Линь Вэнь-и, Лүө Фүхэ, Хэ Хөүхуа нар тэргүүлэгчдийн хурлын байнгын дарга боллоо.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе