• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх хятадын хорооны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-02 16:00:01

        УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх хятадын хорооны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал 3-р сарын 2-ны үдээс хойш Бээжинд болно. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Люй Шинь хуа дотоод гадаадын сэтгүүлчдэд хандан чуулганы холбогдох байдлыг танилцуулах бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах болно.

        УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн бүх хятадын хорооны дарга нарын 58-р хурал 1-ний өдөр Бээжинд эхэлсэн. Тус хурлаас УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн бүх хятадын хорооны дарга Жя Чин линь УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны анхдугаар чуулганд байнгын хорооны ажлын тайлан тавих, УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн бүх хятадын хорооны дэд дарга Вань Ган санал дуртгалын ажлын байдлыг танилцуулах шийдвэр гаргасан байна. Мөн Люй Шинь хуаг УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгчөөр сонгожээ. Люй Шинь хуа өмнө нь ГХЯ-ны дэд сайд, ГХЯ-аас Сянганы засаг захиргааны онцгой районд суух тусгай төлөөлөгч гэх зэрэг алба хашиж байсан юм. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе