• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулган 3-ны өдөр эхэлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-02 18:09:19

      УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал 3-р сарын 2-ны үдээс хойш Бээжинд боллоо. Хэвлэлийн төлөөлөгч Люй Шиньхуа хэлэхдээ, уг чуулган 3-ны өдрийн 15 цагт АИХО-д нээгдэж, 3-р сарын 12-ны өдрийн үдээс өмнө өндөрлөнө, нийт 9 хоног хуралдана гэжээ. 

      Тэрээр хэлэхдээ, чуулганд УТЗЗ-ийн 11 дахь сонгуулийн БХХ-ны дарга Жя Чинлиний тавих "УТЗЗ-ийн БХХ-ны ажлын тайлан", УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн БХХ-ны орлогч дарга Вань Гангийн тавих "УТЗЗ-ийн БХХ-ны санал дуртгалын ажлын тайлан илтгэл"-г сонсож, Засгийн газрын ажлын тайланг сонсож хянан хэлэлцэнэ. Үүнээс гадна Ардын дээд шүүх болон Дээд Прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэж, "Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлт болон эрх үүргийн өөрчлөлтийн төсөл"-ийн тодорхойлолт, УТЗЗ-ний 12 дахь сонгуулийн БХХ-ны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, байнгын гишүүдийг сонгож, 12 дахь сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганы улс төрийн шийдвэр зэргийг хэлэлцэж батална.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе