• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бохирдолгүй хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь УТЗЗ-ийн БХХ-ны анхдугаар чуулганы 1-р санал дуртгал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-02 18:20:32

         Байгаль орчныг бохирдолгүй байлгах нь хоёр чуулганы гишүүдийн анхааралд орсон халуун цэгийн асуудлын нэг боллоо. Сэтгүүлч 2-ны өдөр Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 12 дахь удаагийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы нарийн бичгийн дарга нарын санал төслийн албанаас мэдээлснээр, "9-р сарын 3-ны нийгэмлэг"-ийн төв хорооноос дэвшүүлсэн " хөдөө аж ахуйн бохирдолгүй хөгжлийг эрчимжүүлэх" тухай санал санаачилга нь УТЗЗ-ийн 12 дахь удаагийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы 1-р санал төсөл болсон байна.

         Өнгөрсөн оноос эхлэн "9-р сарын 3-ны нийгэмлэг"-ийн төв хороо Сычуань зэрэг газарт олон удаа судалгаа хийсний үндсэн дээр "хөдөө аж ахуйн бохирдолгүй хөгжлийг эрчимжүүлэх" тухай санал боловсруулжээ.

         "Хөдөө аж ахуйн бохирдолгүй хөгжлийг эрчимжүүлэх" тухай төсөлд Хятадын хөдөө аж ахуйд оршиж буй нөөц баялгийг сүйтгэж эвдсэн, бохирдол улам ихэссэн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрчим хүчийг ашиглаж байгаа байдал муудсан зэрэг асуудлыг хөндсөн бөгөөд олон удаагийн судалгааны үндсэн дээр эдгээр асуудлыг гаргаж ирсэн гэж уг нийгэмлэгээс танилцуулсан байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе