|
|
||
УТЗЗ-ийн 12-р сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Люй Шиньхуа 2-ны өдөр хэвлэлийн бага хуралд танилцуулахдаа, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулганы төлөөлөгчдийн 60,1 хувь нь ХКН-ын гишүүн бус байна гэжээ.
УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулган нь халаа сэлгээний чуулган юм. Саяхан болсон УТЗЗ-ийн 11-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 20-р байнгын хурлаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны шинэ ээлжийн гишүүд сонгогдсон юм. Энэхүү нэрсийн жагсаалт нь доорх дөрвөн онцлогтой.
1, Бүх салбар, шатыг хамарсан тул өргөн олныг төлөөлөх чадвартай.
2, ХКН-ын гишүүн 39,9 хувь, ХКН бус гишүүн 60,1 хувь, эмэгтэй гишүүн 17,8 хувийг эзэлсэн байдлаас үзэхэд гишүүдийн бүтэц зохистой.
3, УТЗЗ-ийн 11-р сонгуулийн БХХ-ны гишүүдээс улиран оролцох гишүүд 51,7 хувь, шинээр нэр дэвшсэн гишүүн 48,3 хувийг эзэлж байгаа нь шинэ хуучин гишүүдийн харьцал зохистой.
4, Улс төр үзэл санааны өндөр ухамсартай, олон түмний дэмжлэгийг олсон бөгөөд төрийн хэрэгт оролцох чадавхтай гишүүд голлосон онцлогтой./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |