• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ын 12 дахь сонгуулийн Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит хурал эхэллээ

CRI       (GMT+08:00) 2013-03-03 15:23:48

     Хятадын улс төрийн хамгийн дээд зөвлөлдөх байгууллага болох Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит хурал 3-ны үдээс хойш Бээжинд нээлтээ хийлээ.

     Энэ бол УТЗЗ-ын 12 дахь сонгуулийн Бүх Хятадын хорооны ирээдүйн 5 жилийн үүрэгт хугацааны анхны ээлжит хурал юм. Нээлтийн ёслолд Хятадын удирдагч Хү Жиньтао, Ши Жиньпин нар оролцжээ.

      УТЗЗ-ын 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь УТЗЗ-ын 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны нэрийн өмнөөс өнгөрсөн 5 жилийн ажлаа тайлагнаж, шинэ сонгуулийн УТЗЗ-ын ажилд санал санаачилга дэвшүүлсэн байна.

      Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл бол ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх чухал байгууллага юм. ХКН, Ардчилсан 8 нам бүлэг тэрчлэн нам бус зүтгэлтнүүд, бүлгэм хамт олон, үндэстний цөөнх зэрэг олон салбарын төлөөлөгчид, Тайвань, Сянган, Аомейний ахан дүүс болон Хятадын харьяат нарын төлөөлөгч, онцолж урьсан хүмүүсээс бүрэлддэг билээ. /Э.Г/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе