• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвллийн 12-дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхны бүгд хурал эхэллээ

CRI       (GMT+08:00) 2013-03-03 17:01:10

  2-ны үдээс хойно Бээжинд болсон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвллийн 12-дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны жил тутмын анхны бүгд хурлын хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Люй Шиньхуа хэлэхдээ, их хурлын бэлтгэл ажил бүгд дууссан, 3-ны өдөр жил тутмын анхны бүгд хурлаа эхлүүлнэ. Энэ удаагийн бага хурал бол ээлж халаа солигдсоны дараах анхны хурал. Шинээр сонгогдсон гишүүд нь маш өргөн хүрээг төлөөлөх чадвартай, өндөр боловсролтой, засгийн хэргийг зөвлөлдөх хүчин чадалтай хүмүүс юм гэлээ.

  Хятадын ГХЯ-нд өндөр алба хашиж байсан Люй Шиньхуагийн тухайд, энэ удаагийн хэвлэлийн бага хурал түүний УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсоны дараах анхны хэвлэлийн хурал бөгөөд, тэрээр юуны өмнө чуулганы бэлтгэл ажлын талаар танилцуулжээ.

  "Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвллийн 12-дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны жил тутмын анхны бүгд хурал 3-ны өдрийн 15 цагт Ардын их хурлын ордонд эхлэх бөгөөд нийт 9 хоног үргэлжилнэ. Чуулганы бэлтгэл ажил бүгд дууссан, 2-ны өдрийн 12 цагийн байдлаар, 2237 гишүүнээс 2153 нь чуулганы нарийн бичгийн газарт бүртгүүлсэн байна. Түүнчлэн чуулганы нарийн бичгийн газар 840 ширхэг төсөл болон их хуралд тавих 338 илтгэлийг хүлээн аваад байна" гэв.

  Танилцуулснаар, энэ удаагийн чуулганы хөтөлбөрт, УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлиний "УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Байнгын хорооны ажлын тайлан", "УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны төсөл дэвшүүлэх ажлын тухай тайлан" зэргийг хянан хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ, Засгийн газрын ажлын тайлан, Ардын дээд шүүх болон Дээд прокурорын ажлын тайлан, "Төрийн зөвлөлийн байгууллага нэгжийн өөрчлөлтийн тухай төсөл"-ийн танилцуулга зэргийг сонсон хэлэлцэх бөгөөд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, байнгын хорооны гишүүдийг сонгон, 12 дахь сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 1-р бүгд хурлын улс төрийн шийдвэрийг батлах юм байна.

  УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 1-р бүгд хурал бол шинэ сонгуулийн дараа болж байгаа анхны хурал бөгөөд тус хуралд оролцож байгаа шинэ ээлжийн гишүүдийг саяхан хуралдсан УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн  Бүх Хятадын Хорооны Байнгын хорооны бага хурлаар сонгон гаргасан юм. Люй Шиньхуа хэлэхдээ, шинээр сонгогдсон гишүүдийн бүтэц нь шинэ нөхцөл байдал дахь УТЗЗ-ийн эх оронч хамгийн том нэгдмэл фронт болоод ардчилсан зөвлөлдөөний хамгийн чухал зам суваг болох шаардлагад нийцэж байна гэлээ.

  "Нэгд, хамгийн өргөн цар хүрээ, салбар байгууллагыг төлөөлөх чадвартай , шинээр сонгогдсон гишүүдэд ХКН-ын удирдах боловсон хүчин, ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбооны төлөөлөгч, таван том шашны бүлэглэлийн хариуцлагатан, Шянган, Аомэний олон салбарын зүтгэлтнүүд, тэрчлэн эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол зэрэг салбарын тэргүүний ажилтнууд, хувийн хэвшил аж ахуйн нэгжийн эзэд, өмгөөлөгч, нягтлан бодогч зэрэг нийгмийн бүх давхаргын төлөөлөгчид оролцож байна. Хоёрт, ХКН-ын гишүүн бус хүмүүс нийт гишүүний 61.1 хувийг эзлэн, 56 үндэстний төлөөлөл бүгд байгаа нь бүтцийн хувьд зүй зохистой юм. Гуравт, шинэ хуучин гишүүдийн халаа солионы харьцаа нь зүй зохистой, нийт гишүүдийн 51.7% нь 11 дэх сонгуулийн УТЗЗ-өөс улиран сонгогдсон, шинээр нөхөн сонгогдсон гишүүдийн олонхи нь идэр залуу насны боловсон хүчин байна. Дөрөвт, гишүүд ерөнхийдөө маш сайн мэдлэг боловсролтой, иргэдийн үндэс суурь болон засагт оролцон засгийн хэргийг хэлэлцэх хүчин чадал сайтай юм" гэжээ.

  Люй Шиньхуа хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо ардчилсан зөвлөлдөөнийг ахиулах талаар амжилттай эрэл хайгуул хийж, тусгай сэдэвт зөвшилцөл, салбар алгассан зөвлөлдөөн, салбар хоорондын зөвлөлдөөн, дэвшүүлсэн төслөөр зөвлөлдөх зэрэг нийт 400 гаруй удаагийн арга хэмжээг зохиосон. Шинэ сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо үүнийг суурь болгож, улс орны хөгжлийн хэтийн төлөвт нэн боловсронгуй санал санаачилга дэвшүүлж ажиллах болно гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе