• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сянганы хэвлэл мэдээллийнхэн УТЗЗ-ын бүх Хятадын хорооны чуулганд анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-04 10:01:19
      УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны анхдугаар чуулган 3-ны өдөр Бээжинд нээгдлээ. Сянганы телевиз, радио хэвлэл мэдээллийнхэн чуулганы нээлтийн ёслол болон УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлиний ажлын тайланг шууд буюу дамжуулах хэлбэрээр мэдээлсэн байна.
 
      Сянганы Гарди, Фэйцүй болон Сянган телевизүүд энэ удаагийн чуулганы агуулгыг тал бүрээр мэдээлсэн байна. Үүнд, Сянган Аомыний ах дүү нар, Тайваний ах дүү нар болон гадаадын харьяат нар нягтран нэгдэж, Хятадын үндэстнүүдийн хамтын хүчин чармайлтыг тасралтгүй эрчимжүүлэх талаар тал бүрээс нь нарийн мэдээлсэн байна.

  Дагүн бао болон Вэйьхуй бао зэрэг сонин хэвлэлүүд албан веб сайтдаа нийгмийн итгэлцлийн систем болон олон нийтийн аюулгүй байдлын байгуулалтыг эрчимжүүлэх, байнгын бус айлчлалын механизмыг тогтоох, хуулийн дагуу ажил мэргэжлийн эгнээний байгуулалтыг эрчимжүүлэх, хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг ажлын тайлангийн агуулгыг мэдээлсэн байна. Сянганы олонхи хэвлэл мэдээллийнхэн энэ өдөр ажлын тайлангийн талаар нарийн мэдээлэл хийх төлөвтэй байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе