• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Замын хөдөлгөөнийг хаахгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-04 10:34:19

      Жил болгоны том том хурал чуулганы үеэр Бээжин хотод зам харилцааны хатуу чанга дүрэм тогтоож, зарим замаар энгийн унаа машин явахыг хориглон хөдөлгөөнийг хаадаг. Харин 2013 оны хоёр чуулганы хугацаанд, энэ дарамтыг багасгаж, хотын иргэдийн явж суухад нөлөөлөхгүй байх үүднээс Бээжин хотын замыг хаахгүй, харин зам харилцааны бодит байдалд зохицуулсан удирдлагын арга хэмжээ авахаар шийдсэн байна.

  Энэ удаагийн хоёр чуулганд 3000 гаруй төлөөлөгч, 2000 гаруй гишүүн Бээжинд хуран цугласан байна. Тэд Бээжин хотын эргэн тойрны 30 гаруй зочид буудалд байрлаж байна. Замыг хаахгүйгээр хурлыг амжилттай явуулахын тулд Бээжин хотын зам харилцааны салбар олон арга хэмжээ авчээ.

  Эн тэргүүн, замын шугамд шинжлэх ухаанчаар зохицуулалт хийсэн. Зочид буудал болон чуулганы танхим хоорондын ирж буцах зам, явах цаг хугацаа болон машин хөтлөх дарааллыг нарийн гаргасан байна.

   Үүний зэрэгцээ, замын байдлын талаар урьдчилсан мэдээлэл өгч, түгжрэлээс зайлсхийж зам харилцааг нэн сайн ашиглах. "Хоёр чуулган"-ны бүгд хурал эхлэхээс 2 цагийн өмнө болон хурал дуусахаас 1 цагийн өмнө Бээжин хотын зам харилцааны салбар, зам харилцааны радио болон замын байдлын мэдээллийн систем зэрэг холбогдох мэдээллээр дамжин, хотын иргэдэд замын хөдөлгөөний талаарх мэдээллийг өгөх юм байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе