• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуулийн дагуу авилгын эсрэг ажлыг сайтар хийхийг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-04 14:19:23

  12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өдөр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, хуулиар засах сэтгэхүй болон хуулийн арга барилаар авилгын эсрэг тэмцэхийг баримталж, авилгын эсрэг хууль дүрмийг цаг алдалгүй өөрчлөн сайжруулж, холбогдох хуулийн дагуу хяналт шалгалт хийж,  холбогдох хууль журмын дагуу өөрийн эрх үүргээ хэрэгжүүлэхийг төрийн байгууллага нэгжид шаардах хэрэгтэй гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, БХАТИХ болон түүний байнгын хороо авилгын эсрэг асуудлыг чухалчилж үзсээр ирсэн. Авилгын хэргээс урьдчилан сэргийлэх, яллан шийтгэх системийг төгөлдөржүүлэх талаар, БХАТИХ болон түүний байнгын хороо хуулийн дагуу  олон ажлуудыг хийсэн юм гэжээ.

      Авилгатай тэмцэх ажил  хүндрэлтэй байгааг бид мэдэрч байна. Иймээс эдгээр шинэ асуудал, шинэ байдалд олон нийтийн санал зөвлөгөөг сонсож, судалгаа шинжилгээгээ эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн бодит үр дүн болон өөрчлөлтийг  иргэдэд байнга мэдээлж, авилгын эсрэг ажлыг урагшлуулах хэрэгтэй гэж тэрээр мөн хэлсэн байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе