• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулган хэвлэлийн бага хурал хийлгэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-04 14:24:34

      12 дахь сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулган өнөөдөр 11 цагийн үед Ардын их хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, их хурлын хэвлэлийн шинэ төлөөлөгч Фү Ин хурлын хөтөлбөр болон АТИХ-ын ажлын талаар танилцууллаа. Түүнчлэн энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн бүтэц, дипломат бодлого, авилгатай тэмцэх ажил, орон нутгийн засгийн газрын өрийн хяналт удирдлага зэрэг сэдвээр дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултыг хариулсан байна.

      12 дахь сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулган 3-р сарын 5-ны өдөр Бээжинд нээгдэж, 3000 гаруй төлөөлөгчид хуралд оролцоно, одоогоор хурлын бэлтгэл ажил бүрэн дуусч, тус чуулганд оролцох гадаад дотоодын төлөөлөгчид 3-р сарын 2-ны өдөр бүгд Бээжинд хүрэлцэн ирсэн байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе