• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хэтийн төлөв өөдрөг байна гэжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-04 11:18:30

       Хоёр чуулганы босгон дээр гадаадын мэргэжилтэн, дипломатчид холбогдох ярилцлагадаа хэлэхдээ, сүүлийн жилүүдэд өөрчлөлт нээлтийг тууштай өрнүүлснээр Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил асар их амжилт үзүүлж хэтийн төлөв өөдрөг байна гэжээ.

       ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Яков Биргер хэлэхдээ, Хятад улс өнгөрсөн 5 жилд агуу их амжилт байгуулсан. Энэ хугацаанд олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг амжилттай даван туулж, дэлхийн хоёрдогч том эдийн засгийн цогц болон хөгжсөн. Хятад улс мөн тэргүүний техникүүдийг эзэмшиж эхэлснээр сансар судлалд түүхэн шинэ амжилт тогтоож, сансар судалгааны том гүрэн гэдгээ харуулжээ. Түүнчлэн Хятадын иргэдийн амьжиргаа мөн өөдлөн сайжирсаар байна гэжээ.

       Казахстаны ерөнхийлөгчийн стратегийн судалгааны газрын мэргэжилтэн, хятад судлаач Руслан Измов хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг хурдтай өсөн нэмэгдэж, банк санхүүгийн хямралын үеэр ч хэвээ барьж чадсан нь Хятадын засгийн газар дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх нааштай цуврал бодлого хэрэгжүүлсний ач юм. Энэ удаагийн хоёр чуулган нийгмийн бүтээн байгуулалтын талаар нааштай, бүх талын бодлого боловсруулж, шинэ удирдагчдын жолоодлого доор Хятадын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нэн их амжилт байгуулна гэдэгт итгэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе