|
|
||
Энэ жилийн Хятадын хоёр чуулганаар шинэ удирдагчдыг сонгон гаргана. Дэлхийн эдийн засгийн хоёрдугаар том цогц болох Хятад улсыг дэлхий нийтээр анхааран харж байгаа бөгөөд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр чуулганы халуун цэгийн асуудлыг таамаглаж байна.
Ройтер агентлаг мэдээлэхдээ, Хятадын төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлт, авилгатай тэмцэх, байгаль орчны бохирдол зэрэг асуудал нь хоёр чуулганы халуун цэгийн асуудал байж болзошгүй гэлээ. ВВС Хятадын Төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлтөд анхаарал хандуулж, өгүүлэл нийтлэхдээ, Хятад улсад 2008 оноос хойшхи өргөн цар хүрээтэй Төрийн зөвлөлийн байгууллагын анхны өөрчлөлт болно. Энэ удаа Төрийн зөвлөлийн байгууллага ихээхэн өөрчлөлт оруулж, өөрчлөлтийн чиглэл нь "их засгийн газар их нийгэм"гэсэн сэдэвтэй бөгөөд засгийн газрын заавал өнгөрөөх өөрчлөлтийн шат дамжлага болно гэлээ.
Ассошиэйтэд пресс агентлаг мэдээлэхдээ, хоёр чуулган нь Хятадын шинэ удирдагчдад цэцэглэн хөгжсөн, чинээлэг, эрх тэгш нийгмийг бүтээн байгуулах боломж олголоо гэжээ. Өнгөрсөн хугацаанд авилгатай тэмцсэн, үзэл суртлаа өөрчилсөн жишээг сайшааж, ХКН-ын шинэ удирдагчид сорилтыг боломж болгосноор Хятадын иргэд болон дэлхийн дахин Хятадын ирээдүйд итгэл дүүрэн байна гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |