|
|
||
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 1-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Инь 4-ний өдөр сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ нутаг дэвсгэрийн маргаантай асуудал дээр зарим улс өдөөн хатгаж байгаагийн хариуг Хятад улс эрс шийдэмгий өгөх ёстой гэжээ.
Тэрээр онцлохдоо, Аз Номхон далайн бүс нутаг дэлхий дахины энх тайвныг хамгаалж, улс гүрнүүд хоорондын харилцан итгэлцэл, амлалтаа биелүүлж, хамтын нийтлэг ойлголтын дагуу ажиллах хэрэгтэй байна гэлээ.
Тэнгисийн хүчирхэг орныг бүтээн байгуулах талаар хэлэхдээ, энэ зам мөн л энх тайван хөгжил, хамтын ажиллагаагаар хамтын ялалтад хүрэх, ялангуяа ойр хөрш орнууд хоорондын тэнгис дээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хятадын гадаадтай харилцах байр суурийн талаарх асуултад хариулахдаа, Хятад улс угийн уламжлалт том оронтой адил биш болсон, өөр улс төрийн тогтолцоотой, хүн ам олон, хөгжлийн хурд түргэн бөгөөд цаашид улам хурдтай хөгжих хандлагатай байна. Тиймээс хүмүүс бүрэн ойлгодоггүй, зарим нэг нь өнгөрсөн 500 жилийн "хүчирхэг гүрэн хаан" гэдэг олон улсын харилцааны уламжлалт үзэл баримтлалаар Хятадын ирээдүйг төсөөлж, энэхүү төсөөллөө гэрчлэх хэмээн оролдож байгаа тохиолдол ч бий гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |