![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 1-р чуулган 4-ний үдээс өмнө Ардын Их Хурлын Ордонд бэлтгэл хурал хийж, Ардын төлөөлөгчдийн их хурлын депутатууд санал оруулан 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 1-р чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга нарыг сонгож, чуулганы хөтөлбөрийг баталжээ.
Хурлыг 11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө даргаллаа. Тэрээр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 1-р чуулган 3-р сарын 5-ны өдөр болно, бүх бэлтгэл ажил нэгэнт хангагдсан гэж мэдэгджээ.
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ нийт 2987 төлөөлөгчтэй байхаас 3-р сарын 3-ны өдрийн байдлаар 2975 төлөөлөгч их хурлын нарийн бичгийн газарт бүртгүүлээд байна. Өнөөдрийн бэлтгэл хуралд 2882 төлөөлөгч оролцжээ.
Бүх Хятадын АТИХ-ын зохион байгуулалтын хууль болон Бүх Хятадын АТИХ-ын дүрмийн дагуу тэргүүлэгчид чуулганыг даргалах болно. Тэргүүлэгчид нь нийт 178 хүний бүрэлдэхүүнтэй, Ли Жянгүөг нарийн бичгийн даргаар сонгожээ. \Э.Г\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |