• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурал 5-ны өдөр нээгдэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-04 13:02:48

  12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өдөр хэлэхдээ, 12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурал 3-р сарын 5-ны үдээс өмнө эхэлж, 3-р сарын 17-ны үдээс өмнө өндөрлөнө, нийт 16 төслийг авч хэлэлцэх болно гэжээ.

  Фү Ин хэлэхдээ, энэ хурал бол төр засгийн удирдлага солигдох  чухал хурал бөгөөд өндөр ач холбогдолтой гэлээ.

  Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ удаагийн  хурал  4 хэсэгт хуваагдана. Эхний хэсэг нь 3 хоног хагас үргэлжилж, Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөө, төсвийн тайлан зэргийг хянан хэлэлцэж батлахын зэрэгцээ, БХАТИХ-ын санхүүгийн зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг сонгох болно . 2-р хэсэг нь мөн 3 хоног хагас  үргэлжилж, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, дээд шүүх болон прокурорын ажлын тайлан, Төрийн зөвлөлийн яам хороодын өөрчлөлтийн төсөл зэргийг хянан хэлэлцэнэ. 3-р сарын 12-ны өдөр хурал завсарлана. 13-аас 3-р хэсгийн хуралдаан эхэлж 4 хоног үргэлжилнэ. Энэхүү хэсэгт БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, улсын дарга, улсын орлогч дарга, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэр дэвшигч, ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн гишүүн, яам хороодын сайд нар, ардын банкны захирал, Аудитын ерөнхий газрын дарга, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүд, дээд шүүхийн дарга, ерөнхий прокурор болоод БХАТИХ-ын Байнгын хорооны 8 салбар нэгжийн удирдлагуудыг сонгоно. 4-р хэсэг нь хагас өдөр болж, БХАТИХ-ын 1-р бүгд хурлаар гаргасан шийдвэрийн төслийг хянан хэлэлцэнэ гэжээ.

  Фү Ин танилцуулахдаа, 3-р сарын 17-ны үдээс өмнө хурал өндөрлөсний дараа шинээр томилогдсон ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч болон ГХ-ын сайд нар  сэтгүүлчидтэй уулзана гэв.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе