• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны хороон дарга нарын 98-р бага хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-04 14:01:01

  11-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны хороон дарга нарын 98-р бага хурал 4-ний үдээс өмнө ардын их хурлын ордонд болж,  Ү Бангүө хурлыг даргалж, 11-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ван Ваньбиний хийсэн "12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурлын тэргүүлэгчдийн бүлгэм болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн жагсаалтын төсөл"-ийг хянан хэлэлцсэн тухай хариу мэдээллийг сонссон бөгөөд нэрсийн жагсаалтыг 12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурлын бэлтгэл хуралд дэвшүүлэхээр шийджээ. Түүнчлэн  12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурлын тэргүүлэгчдийн бүлгэмийн дарга нарт нэр дэвшигчдийг  12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурлын тэргүүлэгчдийн бүлгэмийн 1-р  бага хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

  Тус хурал 11-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны хороон дарга нарын хамгийн сүүлийн хурал бөгөөд орлогч дарга, Ван Жаогүө, Лү Юүншян, Оюунчимэг, Хань Чидэ, Хуа Жяньминь, Чэнь Жили, Жөү Тенүн, Ли Жяньгүө, Исмайл Тиливалди, Жян Шүшэн, Чэнь Чанжи, Янь Жүньчи, Сан Гүөвэй нар хуралд оролцжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе