|
|
||
12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р бүгд хурлын нарийн бичгийн даргын орлогч бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өдөр хэлэхдээ, бүгд хурлын төлөөлөгчдийн бүтцэд нэлээд олон шинэчлэлт өөрчлөлт гарч, ажилчин, тариачин, эмэгтэй төлөөлөгчийн тоо илт нэмэгдсэн байна гэв.
Тэрээр танилцуулахдаа, өнгөрөгч удаагийн чуулгантай харьцуулахад, энэ удаад анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилчин, тариачдын төлөөлөгчид 155 хүнээр илүү, 5 нэгжээр нэмэгдэж хотод ажил хийж байгаа тариачин төлөөлөгч 31 болж, харин эмэгтэй төлөөлөгч 699-д хүрсэн нь өнгөрсөн чуулганаас 62 хүнээр илүү байлаа. Үүнээс гадна, нам засгийн удирдах боловсон хүчний төлөөлөгчдийн тоо зохих хэмжээгээр багасаж, өнгөрсөн чуулганаас 7 нэгжээр буурч, нийтийн бус аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн тоо ч 225-д хүрсэн байна гэжээ.
\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |