• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс шалгалтаа сайн өгсөн гэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-04 17:19:00

  УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, БНХАУ-аас ДХБ-д суугаа төлөөлөгч И Шёжүнь 4-ний өдөр хэлэхдээ, 2001 онд Хятад улс ДХБ-д элсэн орсноос хойш өөрийн амлалтаа мөрдөж, тус байгууллагатай хамтран ажиллах үүргээ биелүүлсэн. Хэдийгээр зарим нэг салбарт хүндрэл учирсан ч Хятад улс хэлэлцээг дахин эхлүүлэх эсвэл хойшлуулах шаардлага тавьж байгаагүй гэлээ.

  Тэрээр хэлэхдээ, эдүгээ Хятад улс олон улс гүрний экспортын хамгийн том зах зээл болсон төдийгүй, буурай хөгжилтэй улс орнуудын хувьд ч экспортын хамгийн том зах зээл нь болсоор ирсэн. Буурай хөгжилтэй эдгээр улс орны нийт экспортын 23%-ийг зөвхөн Хятад улс дангаараа эзэлж байна гэв.

  И Шёжүнь цааш нь хэлэхдээ, ДХБ-д элссэнээс хийшхи 10 гаруй жилийн турш, Хятад улс жил бүр 750 тэрбум гаруй ам долларын бараа бүтээгдэхүүн болон 150 тэрбум гаруй ам долларын үйлчилгээг импортолж байгаа нь Хятад улс, тэрчлэн даян дэлхийд чухал ач холбогдлоо өгсөн гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе