• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хот хөдөө тосгон зохицолтой хөгжихийг ерөнхийд нь төлөвлөнө

CRI       (GMT+08:00) 2013-03-05 20:31:48

      ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэ Чян 5-ны үдээс хойш Шань дун мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцлоо. Ли Кэ Чян хэлэхдээ, өнгөрсөн таван жилд Хятадын орчин үеийн бүтээн байгуулалт асар их амжилт олж, цаашид улам сайн хөгжихөд маш сайн үндэс суурийг тавилаа.

      Хөгжлийн явцад оршиж буй асуудлуудыг зохицуулж, эдийн засгийн тогтвортой эрүүл саруул хөгжлийг үргэлжлэн урагш ахиулахад эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэж, аж үйлдвэржилт, мэдээлжилт, хотжилт болон хөдөө аж ахуйг орчин үеийн болгох үйл явцыг зэрэг хөгжүүлж, хот хөдөө тосгон зохицолтой хөгжихийг ерөнхийд нь төлөвлөн ахиулж, хөгжлийн шинэ байдал буй болгох хэрэгтэй юм. Аж үйлдвэржилт болон мэдээлжилтийн үйл явцыг дээд хэмжээнд уялдуулах нь тус шинэ хэлбэрийн дөрвөн талын бүтээн байгуулалтын чухал шинж тэмдэг мөн гэж онцолсон байна.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе